Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Брайтон фестиваль, Их Британь



By  Khulan Jugder     11:08 PM    Labels:,,,,,,,,,,, 
Жил бүрийн тавдугаар сард Их Британийн Брайтон хотод "Brighton Festival" гэж ном, хөгжим, дуу, дүрслэл, үйл хөдлөлийн гээд бүхий л урлагийн төрлийг багтаасан хэдэн долоо хоног үргэлжлэх наадам болдог юм билээ. Өнгөрсөн жил миний дуртай дуучин Cat Power оролцсон тул тоглолтыг нь үзэхээр хоёр хоног явсан юм. Оюутан байхдаа Cat Power-ыг тоглолтондоо цаг баримтлаад байдаггүй, дургүй нь хүрвэл тайзнаас буугаад л дуусгачихдаг тухай уншиж, бичиж байж билээ. Хэзээ хойно тэгээд яг амьдаар нь сонсоод, танхим дүүрэн хүнтэй хамт дуулаад, тайзан дээр жишим ч үгүй шар айраг шимихийг нь харах зүүд биелэх шиг л санагдаж байлаа.
Брайтон хотын тухайд анх Англид очоод удаагүй байхдаа өвлийн хүйтэн өдөр очиж байв. Бороо, салхи, далай, давалгаанаас сүрдэж өнгөрүүлсэн тэр өдөр хамаг л музей, гудамжны галлерейг нь сонирхож дурсамжтай өдрийг үдсэн. Энэ удаад зуны нарлаг өдрүүд таарсан тул хотын гудамжаар сэлгүүцэж, өглөө, оройдоо цэнхэр далайг ширтэж суусан бас нэгэн гайхамшигт цаг хугацааг өнгөрүүлсэн юм. Эднийгээ эвлүүлээд богинохон видео болгосноо хуваалцаж байна.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment