Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Үнэн үргэлж ил байх ёстой юу?



By  Khulan Jugder     2:35 AM     
     Энэ асуулт нэлээдгүй хугацаанд толгойд минь эргэлдэж байна. Учир нь олон хүн хэн нэгэн, эсвэл аливаа үйл явдлын талаар эрээ, цээргүй магадгүй зохисгүй яриа өрнүүлснийхээ дараа "үнэн юм чинь яадаг юм", "үнэн л биз дээ?" гэх зэргээр өөрийгөө хаацайлахтай таарсан. Эндээс бодохоор үнэн үргэлж, тэгээд бүгд ил байх ёстой юм уу? гэсэн асуулт ургасан хэрэг.
  
     Гитлерийн мөрөө хавчиж ярьдаг үнэнийг саяхныг хүртэл бидний олонх мэдээгүй байсан, Афганистаны дайны талаарх мэдээллүүдийг Викиликс задлахаас өмнө бүгд "нууц" л байж. Тэр ч бүү хэл нэгэн цаг үед хүн төрөлхтөн оршин буй цэнхэр гаригаа хавтгай хэмээн төсөөлж байв. Гэтэл нэг л өдөр үнэн ил болж, батлагдсан. Галилей үнэнийг мэдэж байсан ч, үнэний төлөө тэмцэхээс айж, Бруно галд шатаагдан амиа алдсан. Америкийн Төрийн департментийн "нууц"-ыг задалсны улмаас Жуллиан Ассанж баривчлагдсан.
    Гэхдээ нөгөө талаас хожмын өдөр буюу өнөө цагт бид Бруног гайхалтай сэтгэгч байсныг шагшиж "Намайг шатаалаа гээд үзэл бодлыг минь өөрчлөхгүй" гэх үгсийнх нь цуурайг улам илүү тодотгож буй. Мөнхүү Жулиан Ассанжид Сиднейн Их Сургууль хүний эрхийн төлөө тэмцсэнийг нь үнэлж Сиднейн энх тайвны шагналыг олгочихлоо.
   Ингээд бодохоор үнэн ил байх нь аюултай бас тэгээд гайхамшигтай. Гэхдээ л бид үнэнийг ариун явдалд тооцож, түүний төлөө тэмцэж, түүнийг бусдаас дээгүүрт тавьдаг. Харин үнэн өөрөө ариун байлаа ч, ариун сайхан үр дүнг дагуулдаггүй байх нь. Тэгэхээр хэрхэх бол? Аристотелийн сургаснаар алтан дундажийг баримтлах уу? Тэр "Дундаж бай" гэсэн шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Өөр нэгний тодорхойлсноор алтан дундажийн түлхүүр нь дуугүй байх...

Сонин юм шүү. Удаан бодож байна. Гаргалгаанд хүрч чадахгүй л явсаар.
Та юу гэж бодож байна?

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

2 comments:

  1. үнэн өөрөө философийн утгаар их хийсвэр хувьсамтгай. нэг нөхцөлд байсан үнэн нөгөө нөхцөлд худал болж болно. буддын ухаанд үүнийг чангуух үнэн, ингуух үнэн гэж авч үздэг.чангуух нь туйлын үнэн,ингуух нь харьцангуй үнэн.харьцангуй үнэнийг таньсанаар туйлшрахгүй дундаж үзэл гарч ирдэг.нэг хүнд ухаангүй хайртай байснаа хайргүй болох нь харьцангуй үнэний илэрхийлэл. хүний нийгэмд эрх ашгийн үүднээс үнэнийг дандаа нуудаг. Тэгээд л бид үнэнг хайдаг гэж боддог.

    ReplyDelete
  2. Сайхан хариулт байна. Баярлалаа.

    ReplyDelete