Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Улаахан" үдэш



By  Khulan Jugder     9:54 AM    Labels:,, 
  
     Английн зохиолч Уаррэн Эллис, Америкийн комик зохиолч Калли Хамнер нарын "RED" комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн "RED: Retired Extremely Dangerous" адал явдалт-инээдмийн уран сайхны киног үзэв. Мэдээж кино урлагийг олуулаа, хамгаас түрүүнд үздэг заншил ёсоор Монголын кино сонирхогчдын клубын 300 орчим гишүүнтэй энэ үдшийг хамтдаа өнгөрүүллээ. "G-Tree" гитар клубынхэн бараг л өөрсдийн сүлд дуу болсон "Когда твоя девушка больна"-гаар үйл ажиллагааг эхлүүлж, "Өргөө" кино театрт ирсэн зочдыг "Шөнийн галт тэрэг"-ээр аялуулан "Үлэг гүрвэл"-тэй "уулзуулсан". Түүнчлэн үзэгч, гишүүдээ уйдаахгүйн тулд хөгжилтэй уралдаан зарлаж, кино мэдлэгийг нь ч шалгаад амжсан. Гэхдээ мэдлэг шалгахаас илүүтэй цаг тулсан нөхцөлд хэн сандралгүй, хурдан сэтгэж чадах вэ гэх авхаалж, самбааг нь сорив уу гэлтэй. Харин энэ үдшийн нэг сонирхолтой зүйл нь ирсэн зочдод Монголын кино сонирхогчдын клубын үйл ажиллагааны талаарх фото эвлүүлгийг тольлуулсан нь байлаа. Анхны "Twilight:Eclipse" киноны нээлтээс эхлээд үргэлжилсэн кино үдэшлэгүүд, гишүүдийн анхдугаар уулзалт, жүжигчин Жэки Чаныг угтах үйл ажиллагаа гээд олон дурсамжууд гэрэл зураг болон үлджээ. "Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдюү" гэдэг л энэ бололтой. Ингээд индэрт үргэлжилсэн албан ёсны үйл ажиллагааг мөн л "G-Tree"-гийнхэн хааж, "We Are the World" дуугаараа MMF-ийн гишүүдийг нэгтгэсэн. Улаахан өнгөт амтат коктейлээр дайлуулсан зочид кино эхэлтэл элдвийг хөөрөлдсөөр үзэгчдийн танхимыг зорьлоо.
      Сүүлийн үед Box Office-т амжилт олох болсон олон киноны эхлэлд үзэгддэг "Summit Entertainment"-ийн логогоор "RED" эхлэв. Дашрамд дурьдахад, "Summit Entertainment" нь бидний мэдэх "Twilight" цуврал төдийгүй "Оскар"-ын шагналт "The Hurt Locker" киног бүтээсэн юм билээ.
     Тэтгэвэрт гарсан CSI-ийн ажилтан Фрэнк Мозэс (Брюс Уиллис)-ийн энгийн өглөөгөөр "хөшиг нээгдэж" үйл явдал өрнөв. Жүжигчин Брюс Уиллисын хувьд сүүлийн үед энэ төрлийн кинонд хэд хэд тоглочих шиг боллоо. Саяхан л гэхэд "Cop Out" кинонд мөн л хөгжилтэй цагдаагийн дүр бүтээснийг та санаж байгаа байх. Харин "Хатуу самар" маань ирэх онд хоёр ч драм киногоор бидэнтэй уулзаж, 2012 онд "Die Hard 5"-аар эргэн ирэх юм билээ.
      "RED" комеди буюу инээдмийн төрлийн кино тул ямар нэг бодох зүйл, ухаарал "хайрлах" санаа хомс ч үзэгчдийг хэдэн хором "улаа бутартал" инээлгэж чадахуйц бүтээл болжээ. Хошин, хөгжилтэй харилцан яриа үйл явдлын чимэг болж, буудаад байхад онодоггүй Америк киноны жишгийг бага зэрэг зөрчин гол дүрүүд хоёр ч удаа суманд өртсөн ч "цоо эрүүл" болж байв. Харин дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол мэдээж киноны хийц. Буудалцаан, дэлбэрэлт зэрэг адал явдлын багагүй хэсгийг компьютер графикаар хийсний заримыг энгийн нүдээр харахад жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
    Киног үзээд дуусахад "Татар ажиллагаа" кино санаанд буух нь тэр. Хоёул адал явдалт-инээдмийн кино тул буудалцаан төдийгүй хөгжилтэй хэсэг олонтой. Хийцийн хувьд холын Холливудын бүтээлийг Монголынхтой харьцуулах нь өрөөсгөл боловч, тэр цаг ойрхон мэт санагдаж санаанд багтсаныг нуух юун. Харин та юу гэж бодох бол? Сонирхож үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. ;-)
"Улаахан үдшийг бүү алд" :D

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

5 comments:

  1. shan bichij goe kino bn lee shvv

    ReplyDelete
  2. Сайхан бичсэн байна. Гэхдээ нээлтийн ажиллагааны хувьд онцгүй болсон биз дэ?

    ReplyDelete
  3. yaaj ingej goe bichdg bnaa,,,

    ReplyDelete
  4. unshihad taatai blaa.
    gants gaihsan yum n ter neeltiin ajillagaa ehlehed yagaad Viktor Tsoi-giin ter duug duulsan yum bol. bi uneheer gaihsan bas ineed hc hureh shig. manaihan yamar neg yum hiihdee ter uil ajillagaagaa ulam hugjuuleh estoi gedgee martaad baih shig. MMF-iin gishuud dund hugjim toglodog esvel dajgui duuldag zaluus ohiduud zunduu bgaa gedegt bi ergelzehgui bna.ted nariig neej gishuuddee taniltsuulj, esvel uursdiin neremjit bujigtei boloh heregtei shde. hun bolgon hiihed amarhan hudulguuntei. tegvel shineer irsen gishuud ch setgel hangaluun bn gj bodjin.getel duulj chadahgui hunuus garch ireed "naiz ohinoo uvdsun ued n" duuldag duu duulaad ehlehiin. utgagui bgaa biz de. goy duu l daa. gehdee yamar ch avtsaldaagui bgaa biz de.

    ReplyDelete
  5. Сэтгэгдэл үлдээсэнд бүгдэд нь баярлалаа.
    @amu Тэр дууны хувьд их учиртай юм л даа. G-Tree клубынхэн уулзах бүртээ л энэ дууг дуулдаг, тоглох, дуулах дуртай дуу нь. Мөн тэд манай клубын гишүүд бөгөөд нэгдсэн уулзалтанд нь ч энэ дуугаа дуулж байсан юм. Тэгээд л "бараг сүлд дуу" гээд байгаа юм. Тиймээс яг учирыг нь мэддэг хүмүүст энэ нь хөгжилтэй, дотно санагддыг үгүйсгэхгүй.
    Гэхдээ саналыг тань хүлээж авалгүй яахав. Цаашдын зохион байгуулалтанд анхаарнаа.

    ReplyDelete