Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Шат ахисан зохион байгуулалттай "Step Up 3" кино үдэшлэг



By  Khulan Jugder     9:23 AM    Labels:, 
   Наймдугаар сарын 27-ны баасан гаригийн үдэш Монголын кино сонирхогчидын клубын дөрөв дэхь үйл ажиллагаа "Step Up 3" киноны нээлт боллоо. Цахим зар дээр оролцоно гэж бүртгүүлсэн олноос харьцангуй цөөн хүн цугласан байсан ч "Өргөө" кино театр  Монголын кино сонирхогч залуусаар дүүрэн байсан юм. Дотор, гадаагүй үйл ажиллагаа эхлэхийг хүлээн анд, нөхдөөрөө хөөрөлдөн зогссон тэдэнд хамгийн түрүүнд баярласнаа илэрхийлэх хэргтэй байх.
  Удалгүй кино театрын нэгдүгээр давхарт хөгжмийн цоглог хэмнэл сонсдож, R&B чөлөөт бүжгийн "Soul in Beatz", тектоник бүжгийн "TeckBros"-ийн залуус цугласан олны сэтгэлийг хөөргөөд авсан.


   Цаашлаад театрын гаднах тайзнаа хөтлөгч Х.Болорбатын мэндчилгээгээр "Step Up" кино үдэшлэг албан ёсоор эхэллээ. Залуу уран бүтээлчид шинэ дуугаа сонордуулан, тэдэнтэй хамт дээр дурдсан хамтлагууд бүжиглэж багагүй хугацааг хөгжилтэй өнгөрүүлсэн. Үзэгчидийн дунд Монгол кино сонирхогчид клубын гишүүд төдийгүй "Өргөө" кино театраар үйлчлүүлж байсан иргэд болон бидний нэрлэдгээр гудамжны хүүхэд, хөгшид ч цөөнгүй харагдаж байв. Тэд ч мөн залуусын хөгжмийн хэмнэлд шавиагаа ханатал бүжиглэж авсан байх.
 

    Ингээд нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үзэгчид танхимд суудлаа эзэллээ. Гэрэл бүдгэрч, хөгжим аажмаар чангаран "Step Up 3" дэлгэцэнд гарч эхэллээ. Киноны тухай энд дэлгэрэнгүй өгүүлэх нь илүүц биз. Юутай ч үзсэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, суудалдаа зүгээр сууж тэсэхээргүй кино байсан. Бүжгийн тулаантай хэсгүүдэд үзэгчид үйл явдалд өөрсдөө оролцож байгаа мэт алга ташин, орилж, гайхалтай бүжгийн хөдөлгөөнийг хармагц уулга алдах нь сонсогдож байв. Гэртээ суугаад үзэх, театрт үзэхийн ялгаа энд л жинхэнэ утгаар мэдрэгдэж байлаа.
   Харин манай кино сонирхогчид одоог хүртэл киноны төгсгөлийн "Cast" хэсгийг үзэж дадаагүй байгаа бололтой. Сонирхуулж хэлэхэд "cast" гэсэн үг эртний англи хэлэнд "эргэцүүлэх, төсөөлөх" гэсэн утгатай аж. Угтаа энэ нь үзэгчид тухайн кино юун тухай өгүүлэв, бидэнд ямар санаа өгөхийг зорьж вэ гэдгийг тунгааж бодох цаг юм. Цаашлаад кино театрт "Cast" хэсгийг үзэх нь бас нэг төрлийн соёл гэдэг юм билээ.
   Энэ удаагийн үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө шат ахисан санагдсан. Залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс хэмээн гомдоллох болсон цагт Монголын кино сонирхогчидын клубын залуус үе тэнгийхэндээ зориулан ийм ажиллагаа санаачилсанд талархаж байна. Харин тэдний хичээл, зүтгэлийг талаар болгож, үйл ажиллагааны зарлалд оролцоно гэж мэдэгдээд ирээгүй хүмүүст дахиж битгий ийм байдал гаргаарай гэж хүсэх байна.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

5 comments:

  1. Ёстой нүдэнд харагдтал бичжээ

    ReplyDelete
  2. киноны нээлт арга хэмжээ зохион байгуулалт хамаагүй бүр хамаагүй гоё болсон. :D кино ч дэндүү гоё кино суудал дээр байж суухын аргагүй л юм билээ. :P за тэгээд бүгдэд нь таларжийнөө...

    ReplyDelete
  3. өмнөх өмнөхөөсөө улам л сайжирч байна даа. Даанч би очиж амжаагүй ээ.

    ReplyDelete
  4. sorry, uneheer ajil garaad ochij chadaagui gehdee daraan uzsen uneher nice

    ReplyDelete