Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Жолоочийн бодол...



By  Khulan Jugder     12:03 AM     
Машин бариад явж байхад их юм бодогдох юмаа. Мэдээж олон хүний адил хааяа даа үглэнэ, бусад жолоочийн соёлгүй, бүдүүлгийг гайхаад л жигтэйхэн...
Харин сүүлийн үед явган зорчигчдоо бас гайхдаг болоод байна. Явган хүний зам, машины зам хоёр хаяа дэрлэн байдаг нь үнэн. Гэхдээ явган хүний зам дээр багтахгүй болтол олон хүн холхиод байдаггүй шүү дээ. Гэтэл тэр цөөхөн хэдэн хүмүүс маань машин замын голоор хээвнэг гэгч нь алхах юм. Зарим нэг нь зам гарч байхдаа замын голд ирчихээд мессеж бичээд зогсоод байх юм. Адилхан л явган явах үедээ явдаг болохоор тэр бүр дохио дуугаргаж хүн цожоож, амгалан тайван байдлыг нь алдагдуулад яахав гэж бодох ч, энэ арай дэндэнэ ээ, тийм биз дээ? За тэгээд, Улаанбаатар хотод маань залуу хосуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар ховордсон гэх ч, машин замаар хөтлөлцөн алхахдаа тулсан байх нь юу л бол.
Аа бас, зарим нь улаан гэрэл асаалттай байхад гарцаар гарах гээд дайрна. Би ногоон гэрлээрээ явахаар хүлээх зуураа машин өшиглөх юм. Ямар намайг өшиглөж байгаа биш, төмөр өшиглөөд тэр хүний хөл л өвдөнө шүү дээ.
Энэ мэтчилэн хөгжилтэй гэх нь ч хаашаа юм, ер нь элдвийн зүйлс өдөр бүр л тохиолдох юм. Гэхдээ дээрх жишээ, багшийн дээдийн туслах зам буюу явган хүний зам гэх зүйлгүй газруудын хүмүүст хамаарахгүй шүү. :-) Тэр хавьд бол үнэхээр аргагүй юм байна лээ.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment